Skip to main content

Уруулынхаа хэлбэрээр өөрийгөө ямар хүн болохоо шинжээрэй!

Хүн бүрийн уруулны хэлбэр өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Харин бидний чухал эрхтний нэг болсон уруулаар тухайн хүнийг шинжиж, дотоод мөн чанарыг нь мэдэж болдог ажээ. Иймд бид та бүхэндээ нэгэн сонирхолтой сонжоог хүргэхээр бэлтгэсэн юм. Та ч бас уруулны хэлбэрээрээ өөрийгөө шинжээд үзээрэй.



1Дундаж хэлбэртэй уруул

Хэрэв таны уруул хэт том, жижиг ч биш дундаж хэлбэртэй бол даруу зантай, зөв бодолтой хүн болохыг илтгэдэг. Аливаа зүйлсийг тунгаан бодох дуртай бөгөөд хэзээ ч бодлогогүй үйлдэл хийдэггүй. Тэд хуурамч дүр эсгэх дургүй төдийгүй аль болох үнэнч, шударга байхыг эрмэлздэг байна. Бусдыг сонсож чаддаг болов, шүүмжлэл сонсох дургүй. 
Дундаж хэлбэртэй уруул

2Дээд уруул нь доод уруулаасаа том

Тэд сэтгэл хөдлөл ихтэй, төрөлхийн жүжиглэх чадвартай хүмүүс юм. Бусдын анхаарлын төвд байх дуртай бөгөөд эрх танхил байх нь бий. Бусдад амьдрал үзээгүй, сул дорой мэт харагдах боловч, бодит байдал дээр замд нь тулгарах ямар ч саад бэрхшээлийг даван туулж чаддаг хүчтэй хүмүүс билээ. 
Дээд уруул нь доод уруулаасаа том

3Доод уруул нь дээд уруулаасаа том

Нээлттэй, хөгжилтэй зан чанартай бөгөөд эрч хүчтэй, сониуч байдлаараа бусдыг өөртөө татаж чаддаг. Тэд шинэ зүйлс туршиж үзэхээс хэзээ ч эмээдэггүй бөгөөд маш хүчирхэг, өөртөө итгэлтэй аж. 
Доод уруул нь дээд уруулаасаа том

4Зузаан уруул

Хүн бүрт анхаарал халамж тавьдаг, сайхан сэтгэлтэй, эелдэг хүмүүс аж. Тэдний зөөлөн дулаан энерги нь бусдыг өөртөө татаж, хүн бүртэй сайхан харилцаатай, найз нөхөд болгож чаддаг байна. Энэ төрлийн хүмүүс бусдын төлөө юу ч хийхээс буцдаггүй. 
Зузаан уруул

5Нимгэн уруул

Өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй, бага зэрэг хувиа хичээсэн зан чанартай байх аж. Биеэ даасан, чадварлаг хүмүүс бөгөөд бусдын хэлсэн шүүмжлэлийг хүндээр хүлээж авдаггүй. Өөрийн үзэл бодолдоо үнэнч байж, хүсэл мөрөөдлийн төлөө хүчтэй зүтгэж чаддаг билээ. 
Нимгэн уруул

6Дээд уруул нь хурц өнцөгтэй

Энэхүү уруулын хэлбэр нь бусадтай маш сайн ярилцаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг хүмүүсийг шинж юм. Тэд шийдэмгий, ухаалаг, бүтээлч бөгөөд зарим тохиолдолд түргэн зан гаргаж, онцгүй ааш гаргах нь бий. Гаднаа хурц мэт харагдаж болох ч, дотроо уян зөөлөн хүмүүс байдаг аж. 
Дээд уруул нь хурц өнцөгтэй

7Дугуйрсан өнцөгтэй уруул

Тэд сайхан сэтгэлтэй, өрөвч, зөөлөн хүмүүс бөгөөд хүн бүрт тус болж, тэднийг аз жаргалтай, амар тайван байгаасай гэж хүсдэг байна. Бусдын хүндэтгэлийг хүлээж, хайрыг түгээж чаддаг. Харин тэдний сул тал нь хэт гэнэн байдал төдийгүй үүнээсээ болж бусдад хууртаж, сэтгэлээ шархлуулах нь бий. 
Дугуйрсан өнцөгтэй уруул

8Ямар ч өнцөггүй уруул

Тус хэлбэрийн уруултай хүмүүс сэтгэлийн хөдлөл багатай, хэт хянамгай байдаг. Маш хариуцлагатай бөгөөд бодлогогүй үйлдэл хийнэ гэж бараг үгүй. Мөн хүмүүст итгэх тал дээр нухацтай ханддаг байна. Тиймдээ ч өөрөөсөө өөр хүнд итгэдэггүй аж. 
Ямар ч өнцөггүй уруул

9Зөвхөн төв хэсэг нь бумбагар уруул

Тэд өнөөдөр сайхан сэтгэлтэй, хөгжилтэй хүмүүс шиг харагдсан бол, маргааш ууртай, муухай ааштай хүн болж ч мэднэ. Өөрсдийн үнэн төрхөө хэзээ ч бусдад ил болгож харуулдаггүй бөгөөд хоёр нүүр гаргаж, хуурамч дүр эсгэх нь бий. 
Зөвхөн төв хэсэг нь бумбагар уруул

10Хүүхэлдэйн уруул

Харилцаа үүсгэхэд маш төвөгтэй хүмүүс бөгөөд бусдад хувийн амьдралаа дэлгэж ярих тун дургүй. Хүмүүс тэднийг хувиа хичээсэн гэж үзэх боловч, үнэн хэрэгтээ ердөө л бусадтай хэрхэн учраа олохоо мэддэггүй аж.
Хүүхэлдэйн уруул

11Дээд уруул нь нимгэн

Бусдыг удирдан чиглүүлэх чадвартай, өөртөө итгэлтэй хүмүүс юм. Ажлын төлөө төрсөн мэт өдөр шөнийг үл харгалзан зүтгэж, амжилтанд хүрч чаддаг. Өөртөө амралт өгөлгүй, хэт их ажилладаг нь тэдний сул тал болдог байна.
Дээд уруул нь нимгэн

12Үл хаагдах зузаан уруул

Маш ухаалаг, мэдлэг боловсрол өндөртэй хүмүүс юм. Шударга ёсыг тогтоож, үнэнийг олж мэдэх гэж хичээдэг бөгөөд хэн нэгнийг доромжлох, дорд үзэх зэргийг хараад зүгээр өнгөрч чаддаггүй зантай. Нууцлаг байдал нь хүмүүсийн сонирхлыг илүү их төрүүлдэг. 

Үл хаагдах зузаан уруул

Comments

Popular posts from this blog

Хоол хүнсний тухай таны заавал мэдэх ёстой 16 баримт

Бид өдөр бүр л аливаа зүйлсийн нууцыг тайлж, шинэхэн мэдээллээр тархиа цэнэглэдэг. Энэ нь таны амьдралд зайлшгүй хэрэг болох тул талархан хүлээж авах нь зүйн хэрэг билээ. Харин өнөөдөр та бүхэндээ хоол хүнсний тухай сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэсэн юм. 1 Халуун чинжүү Халуун чинжүүний өнгө нь амт чанартай ямар ч холбоогүй байдаг. Харин та үүний хэмжээнд нь анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тус ногоо нь жижиг байх тусмаа халуун ногоо ихтэй байдаг аж.  2 Авокадо Авокадо жимсний чанар, байдлыг урьдаас тааж мэднэ гэдэг ямар ч боломжгүй. Таныг ширээн дээр тавиад эргээд харах хооронд ч муудаж мэдэх юм.  3 Шувуунд авокадо өгөх Та шувууг авокадо жимсээр хэрхэвч хооллож болохгүй. Энэ нь шувуунд хор өгч байгаагаас ялгаагүй юм.  4 "Орео" жигнэмэг "Орео" жигнэмгийн дээд хэсэгт харагдах тэмдгийг зарим хүмүүс Тамплиерийн баатруудын "Лотарингийн загалмай"-тай төстэй хэмээн үздэг байна. Харин өнөөдөр үүнийг ихэнх...

Нойр булчирхайг эмчлэх 6 төрлийн жор

Хоол боловсруулахад оролцдог хамгийн том эрхтэн болох нойр булчирхай нь уураг, өөх тос, нүүрс усыг задлах "фермент"-үүдийг ялгаруулдаг аж. Тус эрхтний эрүүл, аюулгүй байдал нь бүх организмын хэвийн үйл ажиллагаанд маш чухал байр суурийг эзэлдэг бөгөөд үрэвссэн тохиолдолд нойр булчирхай төдийгүй ойр орчмын эрхтнүүд өвчилдөг байна. Иймд та бүхэндээ нойр булчирхайг эмчлэх жоруудыг дуулгахаар бэлтгэлээ. 1 Хад жимстэй шүүс Орц:  Хад жимсний навч - 1 хоолны халбага Бяцхан хумс цэцэг - 1 цайны халбага Гааны навч - 1 цайны халбага Далдуу модны цэцэг - 2 хоолны халбага Ус - 250 гр Бэлтгэх арга: Орцнуудаа нэгтгэж усанд хийж, 30 минут буцалгана. Үүнээсээ өдөрт 2-3 халбага ууна.  2 Ореганотой хад жимсний шүүс Орц:   Хад жимсний навч - 1 хоолны халбага Бяцхан хумс цэцэг - 1 цайны халбага "Chokeberry" жимс - 2 цайны халбага Орегано - 1 цайны халбага Ус - 500 гр Бэлтгэх арга: Буцалсан усанд бүх орцнуудаа хийгээд, 5-6 цаг...