Skip to main content

Хоол хүнсний тухай таны заавал мэдэх ёстой 16 баримт

Бид өдөр бүр л аливаа зүйлсийн нууцыг тайлж, шинэхэн мэдээллээр тархиа цэнэглэдэг. Энэ нь таны амьдралд зайлшгүй хэрэг болох тул талархан хүлээж авах нь зүйн хэрэг билээ. Харин өнөөдөр та бүхэндээ хоол хүнсний тухай сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэсэн юм.



1Халуун чинжүү

Халуун чинжүүний өнгө нь амт чанартай ямар ч холбоогүй байдаг. Харин та үүний хэмжээнд нь анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тус ногоо нь жижиг байх тусмаа халуун ногоо ихтэй байдаг аж. 
Халуун чинжүү

2Авокадо

Авокадо жимсний чанар, байдлыг урьдаас тааж мэднэ гэдэг ямар ч боломжгүй. Таныг ширээн дээр тавиад эргээд харах хооронд ч муудаж мэдэх юм. 
Авокадо

3Шувуунд авокадо өгөх

Та шувууг авокадо жимсээр хэрхэвч хооллож болохгүй. Энэ нь шувуунд хор өгч байгаагаас ялгаагүй юм. 
Шувуунд авокадо өгөх

4"Орео" жигнэмэг

"Орео" жигнэмгийн дээд хэсэгт харагдах тэмдгийг зарим хүмүүс Тамплиерийн баатруудын "Лотарингийн загалмай"-тай төстэй хэмээн үздэг байна. Харин өнөөдөр үүнийг ихэнх хүмүүс 4 далбаат навч гэж хардаг аж. 
"Орео" жигнэмэг

5Гадил

Хачирхалтай сонсогдож мэдэх ч, шумуул нь гадил идэж байгаа хүнийг дагаж, өөрийн мэдэлгүй татагддаг байна. Иймд та зуны улиралд хөдөө явахдаа аль болох гадил жимс авч явахгүй байхыг хичээгээрэй. 
Гадил

6Таталцлын хүч

Савтай усыг аягалахад шууд эгц доош биш саваа дагаж урсдаг. Харин энэ нь таталцлын хүчтэй холбоотой аж. 
Таталцлын хүч

7Хүнсний будаг

Улаан болон шар өнгийн хүнсний будаг ашигласан бүтээгдэхүүн хүүхдийг сэргээж, идэвхитэй болгодог. 
Хүнсний будаг

8Кофе

Кофений буурцаг нь үнэндээ буурцаг биш. Энэ нь жимс байдаг. 
Кофе

9Цай

Та шинэхэн чанасан, идээшүүлсэн цайг ууж байгаарай. Япончууд "Хоносон цай уух нь могойд хатгуулахаас ч аюултай" хэмээдэг аж. Учир нь хөрсөн, удсан цай нь ходоодны ханыг цочроож, гэмтээдэг байна. Хятадууд ч мөн хүйтэн цайг хор гэж үздэг юм. 
Цай

10Зөгийн бал

Зөгийн бал муудаж, чанараа алдана гэж байдаггүй. Хамгийн эртний зөгийн балыг 1922 онд Ховард Кантер гэх эрхэм Египетийн фараон Тутанхамоны бунхнаас олсон байдаг. Эрдэмтэд тус зөгийн балыг судлаж үзээд одоо ч хэрэглэх боломжтой хэмээх дүгнэлт гаргасан юм. 
Зөгийн бал

11Камемберт бяслаг

Тус бяслагыг та худалдаж авсан даруйдаа аль болох хурдан хэрэглэж дуусгаарай. Учир нь үүнийг удаан хадгалах тусам хэрэглэх аргагүй болдог. 
Камемберт бяслаг

12Өндөг

Өндгийг шинэ эсэхийг шалгах маш хялбар бөгөөд стакантай усанд өндгөө хийж сайтар ажиглана. Хэрэв өндөг усны ёроолд шууд унаж байвал шинэ, харин усны дээр хөвсөн байдалтай байвал хугацаа нь дууссан, муудсан гэж ойлгож болох юм.
Өндөг

13Өндөгний чанар шалгах

Таны хагалсан өндгөнд цусны толбо харагдвал хэрхэвч хэрэглэж болохгүй. Энэ нь тахианы нас, хооллолт зэрэгтэй холбоотой байж мэдэх ч гэлээ, ямар ч тохиолдолд тухайн тахиа асуудалтай байсныг илтгэх тул идэхээс татгалзаарай. 
Өндөгний чанар шалгах

14Байцааны салат

Байцааны салат нь таны хоол боловсруулах системийг дэмжиж, турахад тань туслах болно. 
Байцааны салат

15Шоколад

Та хоолоо идэхээс өмнө нэг нүд хар шоколад идсэнээр цусан дахь сахарын хэмжээ тэнцвэрждэг. Энэ нь таныг өлссөн үедээ хэт их идэхээс сэргийлэх тустай аж. 
Шоколад

16Хоол

Бүх төрлийн хоол оройн цагаар илүү амттай болдог. 

Хоол

Comments

Popular posts from this blog

Нойр булчирхайг эмчлэх 6 төрлийн жор

Хоол боловсруулахад оролцдог хамгийн том эрхтэн болох нойр булчирхай нь уураг, өөх тос, нүүрс усыг задлах "фермент"-үүдийг ялгаруулдаг аж. Тус эрхтний эрүүл, аюулгүй байдал нь бүх организмын хэвийн үйл ажиллагаанд маш чухал байр суурийг эзэлдэг бөгөөд үрэвссэн тохиолдолд нойр булчирхай төдийгүй ойр орчмын эрхтнүүд өвчилдөг байна. Иймд та бүхэндээ нойр булчирхайг эмчлэх жоруудыг дуулгахаар бэлтгэлээ. 1 Хад жимстэй шүүс Орц:  Хад жимсний навч - 1 хоолны халбага Бяцхан хумс цэцэг - 1 цайны халбага Гааны навч - 1 цайны халбага Далдуу модны цэцэг - 2 хоолны халбага Ус - 250 гр Бэлтгэх арга: Орцнуудаа нэгтгэж усанд хийж, 30 минут буцалгана. Үүнээсээ өдөрт 2-3 халбага ууна.  2 Ореганотой хад жимсний шүүс Орц:   Хад жимсний навч - 1 хоолны халбага Бяцхан хумс цэцэг - 1 цайны халбага "Chokeberry" жимс - 2 цайны халбага Орегано - 1 цайны халбага Ус - 500 гр Бэлтгэх арга: Буцалсан усанд бүх орцнуудаа хийгээд, 5-6 цаг...

Уруулынхаа хэлбэрээр өөрийгөө ямар хүн болохоо шинжээрэй!

Хүн бүрийн уруулны хэлбэр өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Харин бидний чухал эрхтний нэг болсон уруулаар тухайн хүнийг шинжиж, дотоод мөн чанарыг нь мэдэж болдог ажээ. Иймд бид та бүхэндээ нэгэн сонирхолтой сонжоог хүргэхээр бэлтгэсэн юм. Та ч бас уруулны хэлбэрээрээ өөрийгөө шинжээд үзээрэй. 1 Дундаж хэлбэртэй уруул Хэрэв таны уруул хэт том, жижиг ч биш дундаж хэлбэртэй бол даруу зантай, зөв бодолтой хүн болохыг илтгэдэг. Аливаа зүйлсийг тунгаан бодох дуртай бөгөөд хэзээ ч бодлогогүй үйлдэл хийдэггүй. Тэд хуурамч дүр эсгэх дургүй төдийгүй аль болох үнэнч, шударга байхыг эрмэлздэг байна. Бусдыг сонсож чаддаг болов, шүүмжлэл сонсох дургүй.  2 Дээд уруул нь доод уруулаасаа том Тэд сэтгэл хөдлөл ихтэй, төрөлхийн жүжиглэх чадвартай хүмүүс юм. Бусдын анхаарлын төвд байх дуртай бөгөөд эрх танхил байх нь бий. Бусдад амьдрал үзээгүй, сул дорой мэт харагдах боловч, бодит байдал дээр замд нь тулгарах ямар ч саад бэрхшээлийг даван туулж чаддаг хүчт...