Skip to main content

Нойр булчирхайг эмчлэх 6 төрлийн жор

Хоол боловсруулахад оролцдог хамгийн том эрхтэн болох нойр булчирхай нь уураг, өөх тос, нүүрс усыг задлах "фермент"-үүдийг ялгаруулдаг аж. Тус эрхтний эрүүл, аюулгүй байдал нь бүх организмын хэвийн үйл ажиллагаанд маш чухал байр суурийг эзэлдэг бөгөөд үрэвссэн тохиолдолд нойр булчирхай төдийгүй ойр орчмын эрхтнүүд өвчилдөг байна. Иймд та бүхэндээ нойр булчирхайг эмчлэх жоруудыг дуулгахаар бэлтгэлээ.



1Хад жимстэй шүүс

Орц: 
  • Хад жимсний навч - 1 хоолны халбага
  • Бяцхан хумс цэцэг - 1 цайны халбага
  • Гааны навч - 1 цайны халбага
  • Далдуу модны цэцэг - 2 хоолны халбага
  • Ус - 250 гр
Бэлтгэх арга:
Орцнуудаа нэгтгэж усанд хийж, 30 минут буцалгана. Үүнээсээ өдөрт 2-3 халбага ууна. 
Хад жимстэй шүүс

2Ореганотой хад жимсний шүүс

Орц:  
  • Хад жимсний навч - 1 хоолны халбага
  • Бяцхан хумс цэцэг - 1 цайны халбага
  • "Chokeberry" жимс - 2 цайны халбага
  • Орегано - 1 цайны халбага
  • Ус - 500 гр
Бэлтгэх арга:
Буцалсан усанд бүх орцнуудаа хийгээд, 5-6 цаг байлгаарай. Та өдөрт 2 удаа аяганы 1/4 хэмжээгээр уг шингэнийг ууна. Ингэхдээ хоолноос 30 минутын өмнө уух ёстойг анхаараарай. 
Ореганотой хад жимсний шүүс

3Нимбэгний навчтай шүүс

Орц: 
  • Яргай модны үндэс - 1 хоолны халбага
  • Нимбэгний навч - 1 цайны халбага
  • Гааны навч - 1 цайны халбага
  • Эмийн бамбайн үндэс - 1 цайны халбага
  • Ус - 500 гр
Бэлтгэх арга:
Усаа 15 минут буцалгасны дараа орцнуудаа хийж, ахин 20 минут буцалгана. Үүнээс өдөрт 2 удаа 3 халбагыг уух хэрэгтэй. 
Нимбэгний навчтай шүүс

4Нимбэгний хальстай шүүс

Орц: 
  • Хад жимсний навч - 1 хоолны халбага
  • Бяцхан хумс цэцэг - 1 цайны халбага
  • Алтан товч цэцэг - 1 цайны халбага
  • Нимбэгний хатаасан, нунтаг хальс - 1 цайны халбага
  • Жасмин цэцэг - 2 цайны халбага
  • Ус - 500 гр
Бэлтгэх арга:
Буцалгаж, бэлтгэсэн усанд орцнуудаа хийж, 20 минут байлгаарай. Үүнээсээ өдөрт 2 удаа, 2 халбагыг хоолноос өмнө ууна. 
Нимбэгний хальстай шүүс

5Далдуу модны цэцэгтэй шүүс

Орц: 
  • Далдуу модны цэцэг - 2 хоолны халбага
  • Хад жимсний навч - 1 хоолны халбага
  • "Elderberry" цэцэг - 1 цайны халбага
  • Царс модны холтос - 1 цайны халбага
  • Өргөст цэцэг - 1 цайны халбага
  • Ус - 2 литр
Бэлтгэх арга:
Усандаа бүх орцоо хийгээд 15 минут зөөлөн гал дээр буцалгаарай. Өдөрт 1 удаа аяганы 1/4 хэмжээтэйг хоол идэхээс нэг цагийн өмнө ууна.
Далдуу модны цэцэгтэй шүүс

6Арц жимстэй шүүс

Орц: 
  • Бяцхан хумс цэцэг - 1 цайны халбага
  • Арц жимс - 1 цайны халбага
  • Чацарганы модны холтос - 1 цайны халбага
  • "Elderberry" цэцэг - 2 цайны халбага
  • Халгай - 2 цайны халбага
  • Ус - 2 литр
Бэлтгэх арга:
Ус буцалгаад, орцнуудаа хийж, 20 минут байлгаарай. Харин та өдөрт 1 удаа аяганы 1/4 хэмжээтэйг уухад хангалттай. 

Арц жимстэй шүүс

Comments

Popular posts from this blog

Хоол хүнсний тухай таны заавал мэдэх ёстой 16 баримт

Бид өдөр бүр л аливаа зүйлсийн нууцыг тайлж, шинэхэн мэдээллээр тархиа цэнэглэдэг. Энэ нь таны амьдралд зайлшгүй хэрэг болох тул талархан хүлээж авах нь зүйн хэрэг билээ. Харин өнөөдөр та бүхэндээ хоол хүнсний тухай сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэсэн юм. 1 Халуун чинжүү Халуун чинжүүний өнгө нь амт чанартай ямар ч холбоогүй байдаг. Харин та үүний хэмжээнд нь анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тус ногоо нь жижиг байх тусмаа халуун ногоо ихтэй байдаг аж.  2 Авокадо Авокадо жимсний чанар, байдлыг урьдаас тааж мэднэ гэдэг ямар ч боломжгүй. Таныг ширээн дээр тавиад эргээд харах хооронд ч муудаж мэдэх юм.  3 Шувуунд авокадо өгөх Та шувууг авокадо жимсээр хэрхэвч хооллож болохгүй. Энэ нь шувуунд хор өгч байгаагаас ялгаагүй юм.  4 "Орео" жигнэмэг "Орео" жигнэмгийн дээд хэсэгт харагдах тэмдгийг зарим хүмүүс Тамплиерийн баатруудын "Лотарингийн загалмай"-тай төстэй хэмээн үздэг байна. Харин өнөөдөр үүнийг ихэнх...

Уруулынхаа хэлбэрээр өөрийгөө ямар хүн болохоо шинжээрэй!

Хүн бүрийн уруулны хэлбэр өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Харин бидний чухал эрхтний нэг болсон уруулаар тухайн хүнийг шинжиж, дотоод мөн чанарыг нь мэдэж болдог ажээ. Иймд бид та бүхэндээ нэгэн сонирхолтой сонжоог хүргэхээр бэлтгэсэн юм. Та ч бас уруулны хэлбэрээрээ өөрийгөө шинжээд үзээрэй. 1 Дундаж хэлбэртэй уруул Хэрэв таны уруул хэт том, жижиг ч биш дундаж хэлбэртэй бол даруу зантай, зөв бодолтой хүн болохыг илтгэдэг. Аливаа зүйлсийг тунгаан бодох дуртай бөгөөд хэзээ ч бодлогогүй үйлдэл хийдэггүй. Тэд хуурамч дүр эсгэх дургүй төдийгүй аль болох үнэнч, шударга байхыг эрмэлздэг байна. Бусдыг сонсож чаддаг болов, шүүмжлэл сонсох дургүй.  2 Дээд уруул нь доод уруулаасаа том Тэд сэтгэл хөдлөл ихтэй, төрөлхийн жүжиглэх чадвартай хүмүүс юм. Бусдын анхаарлын төвд байх дуртай бөгөөд эрх танхил байх нь бий. Бусдад амьдрал үзээгүй, сул дорой мэт харагдах боловч, бодит байдал дээр замд нь тулгарах ямар ч саад бэрхшээлийг даван туулж чаддаг хүчт...