Бид өдөр бүр л аливаа зүйлсийн нууцыг тайлж, шинэхэн мэдээллээр тархиа цэнэглэдэг. Энэ нь таны амьдралд зайлшгүй хэрэг болох тул талархан хүлээж авах нь зүйн хэрэг билээ. Харин өнөөдөр та бүхэндээ хоол хүнсний тухай сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэсэн юм. 1 Халуун чинжүү Халуун чинжүүний өнгө нь амт чанартай ямар ч холбоогүй байдаг. Харин та үүний хэмжээнд нь анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тус ногоо нь жижиг байх тусмаа халуун ногоо ихтэй байдаг аж. 2 Авокадо Авокадо жимсний чанар, байдлыг урьдаас тааж мэднэ гэдэг ямар ч боломжгүй. Таныг ширээн дээр тавиад эргээд харах хооронд ч муудаж мэдэх юм. 3 Шувуунд авокадо өгөх Та шувууг авокадо жимсээр хэрхэвч хооллож болохгүй. Энэ нь шувуунд хор өгч байгаагаас ялгаагүй юм. 4 "Орео" жигнэмэг "Орео" жигнэмгийн дээд хэсэгт харагдах тэмдгийг зарим хүмүүс Тамплиерийн баатруудын "Лотарингийн загалмай"-тай төстэй хэмээн үздэг байна. Харин өнөөдөр үүнийг ихэнх...