Skip to main content

Posts

Өөртөө итгэлтэй хүмүүсийн хэзээ ч хийдэггүй 15 зүйл

Өөртөө итгэлтэй байна гэдэг мэдээж сайн зан чанар. Гэхдээ энэхүү чанарыг өөртөө цогцлоож, итгэл дүүрэн алхахыг хүсдэг боловч чаддаггүй хүмүүс гэж олон байх юм. Иймд өнөөдөр та бүхэндээ өөртөө итгэлтэй хүмүүсийн хэзээ ч хийдэггүй зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ нь танд нэгийг бодогдуулж, өөрийгөө өөрчлөхөд бага ч атугай тус хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.   1 Айдастайгаа нүүр тулахаас татгалздаггүй   Өөртөө итгэлтэй хүмүүс эрсдэл гаргахаас хэзээ ч эмээдэггүй юм. Тэд айдас гэдэг нь үүнээс холдон зугт гэсэн үг биш болохыг сайн мэддэг тул юу ч бодолгүй үүнтэй нүүр тулж, өөрийн зориг, чадвараа гайхуулдаг. Айдсаас болж амжилтаас хойш суухыг хүсдэггүй бөгөөд утгагүй зүйлсэд удирдуулна гэж бараг үгүй. Тэдний айх зүйлс үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг бөгөөд нэг айдсаа давж, дараагийнхтайгаа тулгарч амьдралыг адал явдалтай сонирхолтой өнгөрүүлдэг аж. Айдастайгаа нүүр тулахаас татгалздаггүй 2 Тэд шалтаг тоочдоггүй   Өөртөө итгэлгүй хүмүүс алдаа гаргасан тох...
Recent posts

Хоол хүнсний тухай таны заавал мэдэх ёстой 16 баримт

Бид өдөр бүр л аливаа зүйлсийн нууцыг тайлж, шинэхэн мэдээллээр тархиа цэнэглэдэг. Энэ нь таны амьдралд зайлшгүй хэрэг болох тул талархан хүлээж авах нь зүйн хэрэг билээ. Харин өнөөдөр та бүхэндээ хоол хүнсний тухай сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэсэн юм. 1 Халуун чинжүү Халуун чинжүүний өнгө нь амт чанартай ямар ч холбоогүй байдаг. Харин та үүний хэмжээнд нь анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тус ногоо нь жижиг байх тусмаа халуун ногоо ихтэй байдаг аж.  2 Авокадо Авокадо жимсний чанар, байдлыг урьдаас тааж мэднэ гэдэг ямар ч боломжгүй. Таныг ширээн дээр тавиад эргээд харах хооронд ч муудаж мэдэх юм.  3 Шувуунд авокадо өгөх Та шувууг авокадо жимсээр хэрхэвч хооллож болохгүй. Энэ нь шувуунд хор өгч байгаагаас ялгаагүй юм.  4 "Орео" жигнэмэг "Орео" жигнэмгийн дээд хэсэгт харагдах тэмдгийг зарим хүмүүс Тамплиерийн баатруудын "Лотарингийн загалмай"-тай төстэй хэмээн үздэг байна. Харин өнөөдөр үүнийг ихэнх...

Нойр булчирхайг эмчлэх 6 төрлийн жор

Хоол боловсруулахад оролцдог хамгийн том эрхтэн болох нойр булчирхай нь уураг, өөх тос, нүүрс усыг задлах "фермент"-үүдийг ялгаруулдаг аж. Тус эрхтний эрүүл, аюулгүй байдал нь бүх организмын хэвийн үйл ажиллагаанд маш чухал байр суурийг эзэлдэг бөгөөд үрэвссэн тохиолдолд нойр булчирхай төдийгүй ойр орчмын эрхтнүүд өвчилдөг байна. Иймд та бүхэндээ нойр булчирхайг эмчлэх жоруудыг дуулгахаар бэлтгэлээ. 1 Хад жимстэй шүүс Орц:  Хад жимсний навч - 1 хоолны халбага Бяцхан хумс цэцэг - 1 цайны халбага Гааны навч - 1 цайны халбага Далдуу модны цэцэг - 2 хоолны халбага Ус - 250 гр Бэлтгэх арга: Орцнуудаа нэгтгэж усанд хийж, 30 минут буцалгана. Үүнээсээ өдөрт 2-3 халбага ууна.  2 Ореганотой хад жимсний шүүс Орц:   Хад жимсний навч - 1 хоолны халбага Бяцхан хумс цэцэг - 1 цайны халбага "Chokeberry" жимс - 2 цайны халбага Орегано - 1 цайны халбага Ус - 500 гр Бэлтгэх арга: Буцалсан усанд бүх орцнуудаа хийгээд, 5-6 цаг...

Уруулынхаа хэлбэрээр өөрийгөө ямар хүн болохоо шинжээрэй!

Хүн бүрийн уруулны хэлбэр өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Харин бидний чухал эрхтний нэг болсон уруулаар тухайн хүнийг шинжиж, дотоод мөн чанарыг нь мэдэж болдог ажээ. Иймд бид та бүхэндээ нэгэн сонирхолтой сонжоог хүргэхээр бэлтгэсэн юм. Та ч бас уруулны хэлбэрээрээ өөрийгөө шинжээд үзээрэй. 1 Дундаж хэлбэртэй уруул Хэрэв таны уруул хэт том, жижиг ч биш дундаж хэлбэртэй бол даруу зантай, зөв бодолтой хүн болохыг илтгэдэг. Аливаа зүйлсийг тунгаан бодох дуртай бөгөөд хэзээ ч бодлогогүй үйлдэл хийдэггүй. Тэд хуурамч дүр эсгэх дургүй төдийгүй аль болох үнэнч, шударга байхыг эрмэлздэг байна. Бусдыг сонсож чаддаг болов, шүүмжлэл сонсох дургүй.  2 Дээд уруул нь доод уруулаасаа том Тэд сэтгэл хөдлөл ихтэй, төрөлхийн жүжиглэх чадвартай хүмүүс юм. Бусдын анхаарлын төвд байх дуртай бөгөөд эрх танхил байх нь бий. Бусдад амьдрал үзээгүй, сул дорой мэт харагдах боловч, бодит байдал дээр замд нь тулгарах ямар ч саад бэрхшээлийг даван туулж чаддаг хүчт...